Стандарт хэмжил зүйн төв

СХЗТөвийн үндсэн үйл ажиллагаа нь хэвийн явагдсан боловч санхүүгийн дотоод хяналт хангалтгүй, төсвийн төлөвлөлт бодит байдалтай нийцэхгүй, төсөв хөрөнгийн хүрэлцээ муу байна.

Дундговь аймгийн Стандарт хэмжил зүйн төв нь анх 1985 онд аймгийн Үнэ чанарын хэлтэс нэртэй үүсэн байгуулагдсан бөгөөд 1992 онд тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан Стандарчлал, Хэмжилзүйн байгууллагуудыг Засгийн газрын 251-р тогтоолоор нэгтгэж Үндэсний Стандарт Хэмжил зүйн байгууллага зохион байгуулагдаж Аймгийн Засаг даргын 1993 оны 61 тоот захирамжаар аймгийн Стандарт хэмжилзүйн төвийг шинэчлэн зохион байгуулсан байна. СХЗТөв нь төр ард түмний өмнө өндөр хариуцлага хүлээсэн байгууллага бөгөөд Стандарчлал хэмжилзүйн талаархи төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг сайжруулах, Хэмжлийн үнэн зөв нэгдмэл байдлыг хангаж ажиллах, СХЗүйн төрийн хяналт шалгалтыг эрхлэх, сургалт сурталчилгаа явуулах үндсэн үүрэгтэйгээр Стандарчлал, Тохиролын үнэлгээний тухай болон Эрүүл мэнд, ариун цэврийн тухай хуулиудын тодорхой заалтуудыг мөрдөн ажиллаж байна. Эдгээр хуулийн хүрээнд аймгийн хэмжээнд Эрүүл ахуй, Хими. Нян судлал, Цул, Цахилгаан, Эзэлхүүн багтаамжийн судалгаа шинжилгээ хийж, сорилт туршилт явуулж байна Стандарт хэмжил зүйн төвийн дарга аймгийн Засаг дарга болон нь Стандарт Хэмжилзүйн Үндэсний төвийн даргатай үр дүнгийн гэрээ байгуулж дүгнүүлж ажиллах журамтай. Тус аудитын төлөвлөгөө хөтөлбөр хийх болон аудитыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай баримт материал тайлан мэдээг хугацаанд нь ирүүлэхгүй хугацаа алдуудуулах дутагдал илэрч байсан. Стандарт хэмжилзүйн төвийн 2007 оны санхүүгийн үйл ажиллагаанд МХГазар шалгалт хийсэн байна. Аудитын явцад МХГазрын байцаагчтай хамтарч аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр, гуанз, үсчин, хүнсний зах, шатахуун түгээх станц гэх мэт газруудаар явж жин хэмжүүрийн баталгаажуулалт, тохиролын гэрчилгээ олгосон байдал болон бусад ажилтай танилцаж шалгалт хийсэн. Дээрх шалгалтаар зөрчил дутагдал илрээгүй. Тус байгууллагын талаар холбогдох байгуулага хувь хүмүүс аж ахуйн нэгжээс үйл ажиллагааны талаар санал асуулга авсан бөгөөд санал асуулгаар байгууллагаа сурталчилах таниулах ажил нь дутагдалтай, МХГазар, Татвар, Цагдаа, ХХААГазар гэх мэт байгууллагуудтай хамтарч худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудаар холбогдох хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаа талаар хяналт шалгалт явуулдаггүй энэ ажил хангалтгүй явагдаж байгаа гэсэн нийтлэг зөрчил гарсан. Иймд байгууллагаа сурталчилах, таниулах хууль хяналтын болон ажил үүргийн нэг чиглэл зорилготой байгууллагуудтай хамтарч ажиллах талаар анхаарч, жилийн ажлын төлөвлөгөө хөтөлбөртөө төлөвлөж ажиллах шаардлагатай. Стандарт хэмжил зүйн төв нь 2007 онд “Аймаг орон нутагт бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын түвшинг үнэлэх, бүтээгдэхүүнийг сорьж турших өрсөлдөх чадварыг дээшлүүлж, зах зээлд чанар сайтай бүтэгдэхүүн үйлчилгээгээр хангах бодлогоор дэмжих”, “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өрсөлдөөнийг чанар, хэмжилзүйн бодлогоор дэмжих” гэсэн 2 бодлогын зорилт тавин ажилласан бөгөөд нийт 4 төрлийн үндсэн бүтээгдэхүүний 4192 нэгж ширхэг бүтээгдэхүүн нийлүүлэхээр төсвийн ерөнхийлөн захирагчтай гэрээ байгуулан, тайлант жилд 5292 нэгж бүтээгдэхүүн нийлүүлж төлөвлөгөөгөө 120.2 %-иар давуулан биелүүлсэн байна. Стандарт хэмжилзүйн төвийн 2007 оны ажлыг Аймгийн ЗДТГ жилийн эцэст “B” үнэлгээгээр, дээд байгууллага буюу Стандарт хэмжилзүйн Үндэсний төвөөс нь хяналт шалгалт хийж тус төвийн үйл ажиллагаа шаардагдах түвшинд явагдаж байна гэсэн үнэлгээ тус тус өгсөн байна. Байгууллагын дарга нь Аймгийн Засаг дарга болон Стандарт хэмжилзүйн Үндэсний төвийн даргатай, албан хаагч нар төсвийн ерөнхийлөн захирагчтай тус тус үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулж гэрээгээ бүтэн жилээр дүгнүүлж ажилласан байна. Гэрээний дундаж үнэлгээ 82.7 хувьтай дүгнэгдсэн байна. Стандарт хэмжилзүйн Аймгийн ЗДТГазарт дүгнүүлэхээр хүргүүлсэн 2007 оны үйл ажиллагааны тайланд өөрийн орлого, цалин хөлс, шуудан холбоо, цэвэр бохир ус, томилолт, хичээл сургалт, ном хэвлэл, тэтгэмж урамшуулал гэх мэт зардлуудыг буруу зөрүү бичиж тайлагнаж хариуцлагагүй ажилласан байна. Иймд тайлан мэдээ гаргахдаа тоо мэдээг тулгаж үнэн зөв мэдээ тайлан гаргаж ажиллах хэрэгтэй. Үйл ажиллагааны тайланд санхүүгийн холбогдолтой тайлан мэдээ болон баталгаажуулалтын холбогдолтой мэдээ судалгааг буруу гаргасан холбогдох ажилтанд хариуцлага тооцох шаардлагатай байна. 2007 онд хийгдсэн гол гол ажлуудаас дурдвал:

Хэмжилзүйн баталгаажуулалтын ажлын хүрээнд:

• Хэмжилзүйн лабораторт ажиллаж байгаа эталон хэмжүүр болох 32 ширхэг хэмжүүрийг СХҮТөвд баталгаажуулан хэмжих хэрэгслийн лац ломбоны комыг үйл ажиллагаандаа ашигласан.

• ЦТСүлжээтэй хамтран Сайнцагаан, Дэрэн, Гурвансайхан, Хулд сумдын нийт 928 ширхэг цахилгаан эрчим хүчний тоолуурт улсын баталгаажуулалт хийж жилийн төлөвлөгөөг 85.6 хувиар давуулан биелүүлсэн. • Цулын хэмжлийн төрлөөр 15 суманд 2 удаагийн явалтаар 452 ширхэг хэмжих хэрэгсэл, 800 ширхэг туухай нийт 1252 ширхэг хэмжих хэрэгсэл баталгаажуулсан байна.

• Эзэлхүүн багтаамжийн хэмжлийн чиглэлээр 52 түгээгүүр, 29 мерник, 28 сүмбэнметр, 48 дэнсиметр нийт 157 хэмжих хэрэгсэл баталгаажуулан гэрчилгээ олгосон байна.

Стандартчилал тохиролын үнэлгээний ажлын хүрээнд:

• Аймгийн төвийн худалдааны 44 цэгт Стандарчлал тохиролын үнэлгээний тухай хууль, Засгийн газрын 2005 оны 127-р тогтоолын тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор үнэлгээ явуулсан байна.

• Нийт худалдааны байгууллагад давхардсан тоогоор 212 газарт стандартын дагуу баталгаажуулалтын хяналт явуулж, 1200.0 мян.төгрөгийн бүтээгдэхүүнийг баталгаажуулалтанд хамруулсан байна.

• Аймгийн төв болон сумдад 390.6 мян.төгрөгийн хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүнийг тухайн орон нутгийн устаглын комисст өгч устгал үйлдүүлсэн байна.

Чанарын баталгаажуулалтын ажлын хүрээнд:

• Чанарын баталгаажуулалтын явцад нийт 14 сум 87 аж ахуйн нэгжээс 467 бүтээгдэхүүний дээжийг хими нян судлалын лабораторид өгч дүгнэлт гаргуулсан байна.

• Аймгийн төвийн 5 зочид буудал, дэлгүүр гуанз цайны газар болон сургууль цэцэрлэг эмнэлэгийн гал тогоо бүхий газруудыг шалгаж чанар стандартын талаар заавар зөвлөгөө өгч ажилласан байна.

Сорил туршилтын ажлын хүрээнд: •

Тус лаборатор нь 2559 дээжид эрүүл ахуйн шинжилгээ хийсэн байна.

• Химийн лаборатори давхардсан тоогоор 212 аж ахуйн нэгж байгууллага иргэдийн хүнсний 897 дээжинд 5382 үзүүлэлтээр, ундны усны 143 дээжинд 2860 үзүүлэлтээр ахуйн хими гоо сайхны 11 сорьцонд 33 үзүүлэлтээр тус тус шинжилгээ хийж гүйцэтгэсэн байна.

• Хүнсний бүтээгдэхүүнээс эрүүл ахуйн 8 сорьц, ундны усны 15 сорьц тус тус шаардлага хангахгүй гарсан байна.

• Нян судлалын лаборатори тайлант жилд 1100 аж ахйн нэгж байгууллага, иргэний 1508 сорьцонд шинжилгээ хийж гүйцэтгэсэн.

• Үүнээс арчдасын 10 сорьцонд гэдэсний савханцар илэрч, хүнсний бүтээгдэхүүний 21 дээж, арчдасын 95 дээж, усны 14 дээж нь тус тус эрүүл ахуйн шаардлага хангаагүй байна.

ДҮГНЭЛТ

Үндсэн үйл ажиллагаа нь хэвийн явагдсан боловч дотоод хяналт сул, зарим нэг албан хаагч нарын ажлын хариуцлага хангалтгүй байна.

ЗӨВЛӨМЖ

  • Албан хаагч нарын ажлын үр дүн, үр өгөөжийг дээшлүүлж хариуцлага тооцож ажиллах.

Стандарт хэмжил зүйн төв нь 2007 онд Ерөнхий менежер 1, нягтлан бодогч 1, баталгаажуулалтын эксперт, Улсын шалгагч 2, Химич нян судлагч их эмч, лаборант, бичиг хэрэг гэсэн 9 орон тоотой 14754.7 мян.төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 26243.1 мян.төгрөгийн санхүүжилт авч, 6024.8 мян.төгрөгийн өөрийн орлого бүрдүүлж нийт 32267.9 мян.төгрөгийн орлоготой, 32257.1 мян.төгрөгийн зарлагатай, 557.5 мян.төгрөийн өглөгөтэй үйл ажиллагаа явуулсан байна. Тус байгууллага нь санхүүгийн программ хангамж байхгүй тайлан балансаа гараар гаргаж бөгөөд нягтлан бодогчийн ажлыг ХТТөвийн нягтлан бодогч давхар хийдэг. Аудитын явцад анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн байдал, зарлагын томоохон дүнтэй гүйлгээ зэргийг баримтаар тулган түүвэрчлэн шалгахад зөрчил дутагдал илрээгүй ба бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан тэнцэл гаргалт зохих хууль тогтоомж, заавар журмын дагуу явагдаж байна

ҮЙЛ АЖИЛАГААГАА ХЭВИЙН ЯВУУЛАХАД ЗАРДЛУУД НЬ ХҮРЧ БАЙГАА ЭСЭХ

2007 онд 32267.9 мян.төгрөгийн төсөв зарцуулахаар батлагдаж ирсний 74.4 хувийг цалин, шимтгэлийн зардал эзлэж, бараа ажил үйлчилгээ явуулах зардалд 25.6 хувь ногдож байгаагаас үзэхэд тус байгууллагыг үндсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах хөрөнгө, мөнгөний хүрэлцээ муутай төсөв байна гэж үзлээ. Зардлуудыг графикаар харуулав. Стандарт хэмжилзүйн төвийн бараа үйлчилгээний зардал үйл ажиллагааг хэвийн явуулахад хүрэлцээтэй биш төсвийн төлөвлөлт бодит байдалтай нийцэхгүй байна.

ШААРДЛАГАТАЙ ЗАРДАЛ НЬ ТӨСӨВТ СУУГДААГҮЙ БАЙНА.

Стандарт хэмжилзүйн төвийн төсөвт судалгаа, шинжилгээ, эд хогшил худалдан авах, хортой нөхцлийн нормын сүүний гэх мэт зардал огт тусгагдаагүй байна. Энэ төлөвлөгөөгөө бодитой биш төлөвлөж чадахгүй байгаатай холбоотой бөгөөд жил болгон төсвөө нэмэгдүүлэх буюу зарим нэр төрлийн зардлыг тусгуулж чадахгүй байна. Иймд төсөв хийхдээ дүгнэлт хийж тодорхой судалгаа шинжилгээ хийж ажиллах шаардлагатай болсон байна.

ХЭМНЭСЭН ХЭТЭРСЭН ЗАРДАЛ БАЙНА УУ?

Цалин, бичиг хэрэг, гэрэл цахилгаан, ном хэвлэл, төлбөр хураамж, тэтгэмж урамшуулал, хичээл сургалтын зардал 2.0-201.0 мян.төгрөгөөр тус тус хэмнэгдэж, Шуудан холбооны зардал нь 374.7 мян.төгрөгөөр хэтэрсэн байна.

ЦАЛИН ИЛҮҮ ОЛГОСОН БАЙНА.

Бичиг хэрэг ажилтай Б.Цэцэгжаргалд листний амралттай, цагийн бүртгэлд бүртгэгдээгүй байхад нягтлан бодогч 10 хоногийн цалин бодож 97.0 мян.төгрөг олгосон байна. Тухайн ажилтны үндсэн цалингаас 10 хоногийн цалинг тооцон бодож үзэхэд гаргасан 97.0 мян.төгрөг нь таарахгүй зөрүүтэй байна. Иймд нягтлан бодогчийг ямар нэгэн нотлох баримт эрх зүйн үндэслэлгүйгээр цалин олгосон гэж үзэж төлбөрийн акт тогтоолоо.

ОРЛОГО ДУТУУ ТУСГАГДСАН БАЙНА.

2007 онд Стандарт хэмжилзүйн төв нь 4 төрлийн үндсэн бүтээгдэхүүний 4192 нэгж буюу 6000.0 мян.төгрөг нийлүүлэх төлөвлөгөөтэйгээс 5292 нэгж бүтээгдэхүүн нийлүүлж 6024.0 мян.төгрөг төвлөрүүлсэн байна. Тус байгууллага нь орон тооны няравгүй, мөнгөн кассын түр журам байхгүй бөгөөд лаборант Батбаатар няравын ажлыг давхар хийж байна. Төлбөртэй ажил үйлчилгээ үзүүлэх бүрт үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэн ажил үйлчилгээний журналд бүртгэн төлбөрийг нярав хүлээн авч урьдчилан дугаарласан кассын орлогын ордер бичиж сар бүр төрийн санд тушаалгаж ирсэн ба нягтлан бодогчийн зүгээс ажилтнуудтай үнэт цаасны тооцоог тухай бүр хийж ирсэн байна. 2007 оны орлогоос цахилгаан, цул, эзэлхүүн багтаамжийн байцаагчдын хийсэн ажлын тайланд үндэслэн нягтлан бодогч нярав нартай хамтран тулгаж үзэхэд үйл ажиллагааны тайланд бичсэн баталгаажуулсан бүтээгдэхүүний тоо, бэлэн мөнгө тушаасан орлогын ордер хоёрын тоо нийлэхгүй орлого зөрүүтэй байсан. Тухайлбал цахилгааны байцаагч үйл ажиллагааны тайландаа 928 ш тоолуур баталгаажуулсан гэж бичсэн боловч орлогын ордер болон харилцахаар 437 ширхэг тоолуур баталгаажуулсан баримттай 491 ширхэг тоолуурын баталгаажуулсан баримт орлого байхгүй байна. Иймд 491 ширхэг тоолуурын орлого болох 589.2 мян.төгрөгт төлбөрийн акт тогтоосон боловч СХЗТөвийн гаргаж ирүүлсан санал тайлбарыг харгалзан үзэж дээрх актыг чөлөөлсөн.

ДҮГНЭЛТ

Санхүүийн үйл ажиллагаа хэвийн явагдсан боловч санхүүгийн дотоод хяналт хангалтгүй, төсвийн төлөвлөлт бодит байдалтай нийцэхгүй, төсөв хөрөнгийн хүрэлцээ муу байна.

ЗӨВЛӨМЖ

  • Аж ахуйн нэгж байгууллагуудтай жилийн эхэнд гэрээ хийж орлогоо бодитой төлөвлөж хэвших
  • Төсөв хийхдээ судалгаа шинжилгээтэй бодитой төлөвлөж төсөвт суугдаагүй байгаа зардлуудыг тусгуулах 
  • Нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулж, жижиг мөнгөн сангийн журмыг мөрдөж төсөвт зардалд тавих дотоодын хяналтаа тогтмолжуулж, төсвийг үр ашигтай зарцуулах
  • НББүртгэлийн программ хангамжтай болж НББОУСтандартыг мөрдөж ажиллах

Тус төвд 2007 оны эцэст 12752.9 мянган төгрөгийн үндсэн хөрөнгө, 2001.8 мянган төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэйгээр тайлагнагджээ. Аудитын явцад байгууллага дээр очиж байгууллагын үйл ажиллагаа өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтын байдалтай танилцахад байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт хэвийн байлаа. Харин байгууллагын тавилга тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийн лабораторийн өрөөний зай багтаамж хүрэлцэхгүй, тоног төхөөрөмжүүд олон жил ашиглагдаж хуучирсан зэрэг хүндрэлтэй байдал ажиглагдлаа. Стандарт хэмжил зүйн төвийн байшин барилга, албан тасалгааны тавилга хэрэгсэл харьцангуй хуучирч муудсан бөгөөд засвар хийх болон тавилга хэрэгслийг сольж шинэчлэх шаардлагатай болсон байна.

ДҮГНЭЛТ

Өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалт сайн боловч байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад ажиллах таатай орчин бүрдээгүй байна.

ЗӨВЛӨМЖ 

Байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж буй тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг шинэчлэх, ажлын байрны ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх

Аймгийн СХЗТөвийн 2007 оны төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангийн төслийг 2008 оны 07 сарын 29-ний өдөр СХЗТөвийн холбогдох хүмүүст албан ёсоор танилцуулахад санал тайлбаргүй гэж 2008 оны 07 сарын 31-ний өдрийн ¹18 тоотоор хариу ирүүлсэн. Мөн ¹16 тоот актыг чөлөөлүүлэх талаар санал тайлбар ирүүлсэнийг харгалзан үзэж уг актын төлбөрийг чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзээд ¹16 тоот актын төлбөрийг чөлөөлсөн.

Сэтгэгдэлүүд:

1. аудитийнханд (зочин) | 2010-01-21 21:17:41
манай аймгийн аудитын хэд гэсэн чинь гачин муухай хэдэн галтар амьтад зургаа авахуулсан байх шивдээ хэхэхэ. тэгчээд бас СХтөвөө муулаад байнаа хэхэ. өөрсдөө ямар ч ажилгүй бүтэлгүй хэдэн баагий байдийншдээ онигоотой гарууд чинь зайлцгаа даа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog